Мод боловсруулах
Мод боловсруулах зөвлөгөө
Ашиглах модыг шинжих Модны онцлог байдлыг сайн мэдэж хийх юмандаа тохируулж авна. Хуш давирхай амттай тул сав суулга хийхэд тохиромжгvй. Тиймээс сав хийх бол улиасыг сонгож авах нь илvv тохиромжтой. Манай оронд гол эдлэл хийдэг мод бол нарс юм. Нарс бол зөөлөн, өнгөлөг, яр багатай, хөнгөн байдаг. Иймээс нарсаар гэр ахуйн эдлэл авдар сав, шvvгээ, сандал зэрэг гол эдлэлvvдийг хийнэ. Хар мод нь ширхэг бvдvvнтэй хатуу учир нарийн хийц эдлэлд тохиромжгvй, голдуу барилгын яс мод, уяа, шон, хашаа, саравч мэт бvдvvн хийцтэй зvйлд ашиглахад эдэлгээтэй удах тусмаа чилж хатуурна. Тvлшинд хэрэглэхэд утаа тортог багатай илч сайтай байдаг. Хус бол нягт ширхэгтэй хvнд мод юм. Иймээс хамгийн их даацтай хэсгvvд болох тэрэгний гол, арал, гуя, тэмээний шат, сvх, жоотууны иш, зэлний гадас зэргийг хийнэ. Гацуур мод нарстай ойролцоо бvтэцтэй зөөлөн. Давирхайлаг байхгvй. Ширхэг нь эсрэг зvг чиглэсэн байх тул хааш нь харуулдсан ч сөрнө. Гацуураар хийсэн зvйл гаждаггvй. Хуш нь бөх бөгөөд зөөлөн нэг төрлийн ширхэгтэй эдэлгээ даадаг, удах тутмаа бөхөждөг. Нарийн мужааны ажилд гол материал болгон хэрэглэнэ. Улиас тоорой моднууд адил төстэй амархан хагардаг, амархан ялзардаг, уян хатан, давирхай амтгvй учир хувин, сав, тавиур, авдар, ширээний тавцан хийнэ. Бургасаар залж матаж саваа, уурганы vзvvр, араг, шээзгий, хана, унь зэрэг гэр ахуйн зvйлсийг хийнэ. Бусад олон жимсний мод мөн яшил, яргай, сухай, тоорой, арц, заг гэх мэт олон ховор нарийн моднууд бий. Харин манайд зандан, сум мод буюу vет том хулс ургадагvй. Манайхан хар модыг олон жил тогтмол усанд байлгаснаар хvрэнтvvлж хатууруулаад сум мод гэж нэрлэх явдал бий. Ер нь хар модыг сайн өнгөлж хатууруулбал сум модноос дутахгvй. Модыг сонгохдоо бас орон нутгийн модны нөөцийг харгалзан vзэж байжээ. Тухайлбал, Архангай хар мод, Булганд хус модон тэрэг зонхилсон байдаг. Мод хатаах Саяхан огтолсон мод 60-70% чийгтэй байдаг. Бvтээгдэхvvн хийхийн тулд тvvний чийгийг 8-18 % болтол хатаах шаардлагатай. Нойтон модыг бөөрөнхийгөөр нь хатаахад мушгирч хагардаг. Тиймээс голоор нь цуулж, эсвэл банзалж хатаана. Хавар, намар салхи ихтэй хур багатай vед бэлтгэсэн мод сайн хатдаг. Ялангуяа хавар бэлтгэсэн мод сайн хатдаг. Ялангуяа хавар бэлтгэсэн мод 5-7 сарын хооронд сайн хатна. Модыг ихэвчлэн нар бороо vзvvлэхгvй битvv хатаана. Тиймээс чийг авахгvйф, нар шууд тусахгvй газар тавьж хатаана. Хур борооноос гадна газрын чийг модонд харвахдаа маш их хор хөнөөлтэй байдаг. Иймд модыг газраас хөндий дэр тавьж хураадаг. Суурийн өндөр нь хуурай хөрсөнд 50 см чийглэг хөрсөнд 75 см-ээс намгvй байвал зохино. Монголчууд модыг хатаахад дараах vндсэн гурван аргыг хэрэглэнэ. Vvнд: -Нар, бороо орохгvй саравчинд газраас хөндий дэр дээр хурааж хатаах - Хонины бууц өтөг шивхэнд булж хатаах - Vхрийн баасаар бvрж хатаах зэрэг болно. Энэ гурван аргаас хамгийн сайн нь хонины өтгөнд булж хатаах арга бөгөөд өтгөнд хийсэн мод хатуурч улам бөхөждөг сайн талтай. Унагасан модны мөчрийг угаар нь авбал мод хагарч хатна. Иймээс мөчрийг угаар нь авч болохгvй юм. Ухаж уур сав хийх тайрдсыг гол руу нь хэсэг хэсэг өрөмдөөд хатааж болно. Vйлдвэрт модыг тусгай аргуудаар хатаана. Vvнд: Хатаах камерт оруулан 30-90 хэм халуун хийгээр vлээлгэж 10 орчим хоногт хатаана. Өндөр vелзлэлийн цахилгаан талбайд оруулахад мод бvхэлдээ жигд хатах учир хамгийн тохиромжтой болно. Мод огтлох Мод огтлох хугацаа. Нойтон модыг голдуу хавар мод доллож байх vед тайрч авна. Энэ нь газар гэсээгvй навчилж ургаж эхлээгvй буюу 3, 4, 5 дугаар саруудад тохирно. Тэрчилэн намар ургах vйл ажиллагаа удааширч зогсонги байдалд орж өөрийн чийг буусан vед буюу 10 дугаар сарын эхээр авч хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл модны өөрийн хувийн чийг багассан vед огтолно. Өвөл зуны улиралд огтолж авсан модоор хийсэн эдлэл чанар муутай болдог. Учир нь дээрх улирлуудад цан хvvрэг их мод муу хатсан чийгтэй байх тул мод хагсаж хагардаг. Огтлох модыг сонгох. Эхлээд юу хийхэд ямар мод хэрэгтэйг онцлон анхаарч тэр дагуугаа мод авах газрыг сонгоно. Уулын арын мод зөөлөн гажих нь бага бол наран талын мод догшин хатуу тахир яр мөчир ихтэй байна. Иймд гэрийн унь хийхэд уулын өвөр талын мод зохимжгvй. Уулын эгц хажуу биш салхинаас нөмөр, уулын оройн хонхордуу дэвсэгт ургасан мод өндөр шулуун мушгиралтгvй байдаг. Салхинаас нөмөр учир байгалийн механик vйлчилгээ харьцангуй бага учраас мушигралт салаалалт бараг гардаггvй. Хонхордуу газар бол чийг их хуралдах бөгөөд vр олноор соёолж шигvv ургадаг. Шигvv ургасан учраас нарны гэрэлд тэмvvлэх өрсөлдөөн ихсэж олон сайхан эгц босоо өндөр мод ургана. Уулын оройд дэвсэг байхгvй тохиолдолд орон нутгийн голлох салхийг хөндлөн байрласан хонхрын модноос сонголт хийх нь зvйтэй. Ер нь салхины чиглэл нэгэн жигд байх газрыг олж тогтоох нь зvйтэй бөгөөд ийм газрын модны налалт нь тогтмол байдаг бөгөөд хэв гажилтыг энгийн нvдээр ажиглалт хийх боломжтой гэж vздэг. Хальс vйс нь зузаан барзайж тогтсон өмхгvй лагс бvдvvн мод бат бөх байдаг. Модон дархчууд зодгоор модны чанарыг андахгvй мэддэг. Тиймээс модыг сонгож авахдаа зодгийг нь их анхаардаг. Модыг хатууруулж бэхжvvлэх арга Модыг хатууруулах олон арга байсны одоо ч vнэ цэнээ алдаагvй байгаа нэг арга бол шvлтгvй болгох арга юм. Энэ аргын зорилго нь модны давирхай, шvvсэнд ууссан шvлтлэг бодисыг угааж зайлуулах явдал юм. Vvний тул огтолсон модны орой талыг усны урсгалын дагуу байрлуулж модны төрөл усны урсгалын хvчнээс шалтгаалж 1,5-3 сар хvртэл байлгана. Шилмvvст модыг усанд хэтэрхий удаан байлгавал давирхайгаа их хэмжээгээр алдаж өөрийгөө байгалийн элдэв нөлөөнөөс хамгаалах чадвар нь сулардаг. Давирхайг авч шvлтгvй болгосон модыг нар салхи vзvvлэхгvй битvv хатаана. Ингэж давирхайг нь авсан модны өнгө сайхан, будаг шингээх нь сайн, будгийн өнгө хувирдаггvй. Давирхайтай мод будаг авахдаа муу, будсаны дараа давирхай нэвчин гардаг тул нарийн урлал хийж болдоггvй. Мөн давирхайгvй модыг усанд чанаж хатууруулна. Дараа нь тvvнээ гэрийн тоононоос дvvжилж хатаадаг. Усанд чанаж хатуурсан модыг эмээлийн бvvрэг хавтас зэргийг хийдэг. Монгол модоч дархчуул эмээлийн модыг хоёр жилийн турш бэлтэж байжээ. Хусны шvvс хөөрөхөөр нь авч 7-10 хоноод усанд чанаж амин шvvс давирхай хоёрыг авна. Улмаар сvvдэр газар хатаана. Тэгээд 7-8 хоног утаж толгой ширийн тосоор тосолно. Дахиад утна. Энэ мэтээр хэд хэд дахин утна. Ингээд нэг жил сvvдэр газар тавьж хатаана. Ингэж боловсруулж хийсэн эмээлийн модыг гурван vе дамжин эдэлж байжээ. Ингэж мод боловсруулж бэхжvvлэхийг мод болгох гэнэ. Номын бар, боовны хэв, уран барилгын нарийн хийц хийх модыг хагарч цуурахаас сэргийлж тосонд чанана. Манай мужаанууд авдар сав хийх банзаа бэлтгээд давсны ханасан уусмалд 7 хоног болгож боловсруулдаг байсан бөгөөд давс нэвчсэн мод эргэж хагарч муруйж тахийдаггvй онцлогтой болдог